Нүүр Хуудас / Home Page
Монгол Улс, Дотоод Азийн Хөгжлийн Судалгааны Хүрээлэн
Дотоод Азид Монгол улс, Оросын Холбооны улсын Буриад, Алтайн хязгаар, Тува, Чит, Казахстан, Киргизстан улсууд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монгол, Төвд зэрэг соёл, угсаа гарал өөртэй ард түмнүүд багтана. Эдгээр ард түмэн нь бэлчээрийн мал аж ахуйг тодорхой хэмжээнд өөр өөрсдийн нөхцөлд тохируулан эрхэлдэг. Бэлчээрийн мал аж ахуй нь энэхүү бүс нутгийн хатуу ширүүн уур амьсгалтай өндөрлөг газар, төрөл бүрийн амьтан, ургамал, газрын хэвлийн баялаг ихтэй цөл, тал хээр, хангайн бүсүүдэд зохицсон амьжиргааны үндсэн хэлбэр юм.
Мөн Дотоод Ази нь гео-политикийн байршлаасаа үүдэн түүхэндээ олон улсын анхаарлын төвд оршсоор ирсэн. Энэ бүс нутгийн олон нийт, байгаль орчны засаглалын асуудал нь эрх мэдэл, ашиг сонирхол дээр үндэслэсэн эдийн засаг/байгаль орчныг зохицуулах (political economy/ecology) салбаруудтай нягт холбоотой. Аливаа олон улсын болон үндэсний хөгжлийн санаачилга, хөтөлбөрүүд бодитой үр дүнд хүрэхийн тулд а) дээрхи ард түмний баялаг нийгэм эдийн засаг, улс төр, байгаль орчны тогтолцооны (institution) түүхэн улбаа сүлбээг нарийн гүнд нь судалж ойлгох; б) эдгээрийн өвөрмөц онцлог хэв маягийг өнөөгийн боловсруулж буй бодлого шийдлүүддээ тодруулан тусгаж хэлэлцэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл олон улсын, үндэсний болон хөдөө орон нутгийн хөгжилд тулгарч буй бэрхшээлтэй асуудлууд, шат давхарга дамжсан нийт ард түмний хэрэгцээ шаардлагыг бодлогын хэмжээнд шийдхийн тулд нарийн судалгаа шинжилгээ явуулж тал бүрээс нь нягталж судлах хэрэгтэй юм.
Дримия (DRIMIA) нь Америкийн Нэгдсэн Улсад төвлөрсөн ашгийн бус байгууллага бөгөөд Монгол улс болон бэлчээрийн мал аж ахуйгаар дагнасан Дотоод Азийг судлах хүрээлэн юм. Энэхүү байгууллага нь а) малчид нийгэм, эдийн засгийн байр сууриа бэхжүүлж уламжлалт амьдралын хэв маягаа өвлүүлэн үлдээх үйл ажиллагааг нь дэмжих; б) түүхэн болон орчин цагийн бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой бүх салбарын асуудлууд, эдгээрийн хотжилт хөдөө орон нутгийн хөгжилд үзүүлж буй үр нөлөөг тайлбарлахын тулд судалгаа шинжилгээны ажлуудыг санаачлан явуулж зөвлөмж гаргах зорилготой. Мөн олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд дээрх чиглэлээр ажиллаж буй Монгол, Дотоод Азийн орнуудын эрдэмтэдтэй хамтран судалгаа шинжилгээний ажил хэвлүүлнэ. Дримия нь олон нийт, байгаль орчны засаглалын асуудлаар олон улс, үндэсний болон хөдөө орон нутгийн хэмжээнд ажиллаж байгаа мэргэжлийн хүрээлэнгүүд, бусад холбогдох байгууллага, оролцогч талуудтай хамтран ажиллах юм. Түүнчлэн дээрх чиглэлээр цахим орчинд олон нийтэд мэдээлэл, санал бодлоо солилцох блог, нийтлэл хөтлөн явуулна.
Хуудас: Гишүүд / People
Сандагсүрэнгийн Ундаргаа (Гүн Ухааны Доктор) 2020 онд ДРИМИА (DRIMEA) үүсгэн байгуулсан. Доктор Ундаргаа нь хөгжил судлаач бөгөөд Австралийн Үндэсний Их Сургуулийн Монгол Судлалын Хүрээлэнд зочин судлаачаар ажилладаг. Тэрээр Монгол улсын хөгжлийн асуудлаар 2000 оноос эхлэн сонирхон ажилласан бөгөөд 17 жилд нь Монголын хөдөө орон нутагт хэд хэдэн олон улсын хөгжлийн судалгаа төсөл хөтөлбөрүүдэд оролцон ажиллаж, мэргэжлийн туршлага хуримтлуулсан. C.Ундаргаа Монгол Улсын Хүмүүнлэгийн Их Сургуулыг хэл шинжлэлийн Бакалавар зэрэгтэй, Шинэ Зеландын Окландын Их Сургуулийн Антропологийн Тэнхимийн дэргэдэх Хөгжил Судлалын Төвийг Хөгжил Судлалын Магистар зэрэгтэй төгсчээ. Тэрээр 2014 онд Австралын Үндэсний Их Сургуулийн Олон Нийтийн Засаглал Судлалын Крофорд Сургуулийг Байгаль Орчны Зохицуулалт, Хөгжлийн Доктор зэрэгтэй дүүргэсэн. Ундаргаа 2016 онд Хэрлэн Баян Улааны Отор Тэжээлийн Аж Ахуйн талаар бичсэн докторын ажлаа англи хэл дээр ‘Дундын нөөц баялаг болон бэлчээрийн мал аж ахуй: Монголын бэлчээрийн газар, өмчийн эрх болон нөөц баялагыг олж хүртэх арга, хэлбэр’ нэртэй ном болгож (Ратлаж хэвлэлийн газар), мөн олон улсын шалгуур өндөртэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд тус тус хэвлүүлжээ (Academia.edu, Reserachgate рүү орж сонирхоно уу). Мөн 2020 оны дундаас эхлэн ‘Бэлчээрийн мал аж ахуй: Судалгаа, Бодлого ба Газар дээрхи хэрэгжилт’ нэртэй олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн редактор-хянан найруулагчаар ажиллаж байна.
С. Ундаргаа бэлчээрийн мал аж ахуйт Монгол орны болон Дотоод Азийн түүхэн болон орчин цагийн олон нийт, байгаль орчны засаглал, өмчийн болон жэндрийн харилцаануудыг үндсээр нь судалж ойлгох, тайлбарлах чиглэлээр сонирхон ажилладаг. Тэрээр ялангуяа эрх мэдэл ашиг сонирхол дээр үндэслэсэн эдийн засаг/экологи, дундын нөөц баялагийг зохицуулах талаар, түүхэн болон орчин цагийн бэлчээрийн мал аж ахуй, өмчийн эрх болон нөөц баялагыг олж хүртэх арга хэлбэр, жэндэр, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт - зах зээл, хөдөлмөрийн зах - шилжих хөдөлгөөн, бэлчээрийн мал аж ахуй нь уугуул нутгийн соёл болох талаар, газар нутгаас нь албадан нүүлгэх, нутаг заан шилжин суурьшуулах, төр - орон нутгийнхны оролцоотой байгалийн нөөц, баялагийг зохицуулах асуудлууд болон малчид өөрсдийн аж ахуй амьдралдаа, нөөц баялгийг олж хүртэхдээ шинэ үеийн цахим техник технологи, олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслийг хэрхэн хэрэглэж буй талаар сонирхон судалж байна.
Одоо ажиллаж байгаа судалгааны чиглэлүүд:
- Дундын нөөц баялаг болон бэлчээрийн мал аж ахуй: Монголын бэлчээрийн газар, өмчийн эрх болон нөөц баялгыг олж хүртэх арга, хэлбэр’ Хэрлэн Баян Улааны Отор Тэжээлийн Аж Ахуйг үргэлжлүүлэн судлах нь;
- Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт - зах зээл;
- Хөдөлмөрийн зах зээл - шилжих хөдөлгөөн.
Агипарын БАКЕЙ (Академич, Шинжлэх Ухааны Доктор, Гүн Ухааны Доктор) ДРИМИА-ийн зөвлөх. Профессор БАКЕЙ Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн (ХААИС) Хөдөө Аж Ахуйн (ХАА) Эдийн Засаг, Шинэчлэл, Хөгжлийн Төвийн захирлаар ажилладаг. Тэрээр Монгол улсын мал аж ахуй газар тариалангийн чиглэлээр багшилж, эрдэм шинжилгээ судалгааны ажил хариуцхаас гадна мэргэжлийн чиглэлээрээ төр олон нийтийн засаглал, хууль санаачлах боловсруулах салбарт 30 гаруй жил хөдөлмөрлөн ажлын асар их туршлага хуримтлуулсан. А.Бакей Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн (ШУА) гишүүн, академич бөгөөд Монгол Улсын Их Хурлын Гишүүнээр хоёр удаа улиран сонгогдон ажиллажээ. 1984 хойш Монгол улсын төр олон нийтийн салбарт эдийн засагч багшаар ажиллаж ХААИСийн Эдийн Засгийн Тэнхим, Эдийн Засаг Бизнесийн Салбарыг удирдан хариуцхаас гадна ХААИСийн Захиргаа, Сургалтын албууд, Судалгааны тэнхимйин дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан. Мөн Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байхдаа Байгаль Орчин Хүнс Хөдөө Аж Ахуйн Байнгын Хороо (2005-2007), Төрийн Бүтцийн Байнгийн Хорооны (2012-2016) даргаар тус тус ажиллажээ. Мөн 1997 оноос хойш Азийн Хөгжлийн Банк, Щвейцарын Хөгжлийн Агентлаг, Дэлхийн Банк, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан, Нэгдсан Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн Яамны дэмжлэгтэй төрийн болон олон улсын байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүдэд зөвлөх, төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай.
А.Бакей ХААИСийг Эдийн Засгийн Вакалавр Монгол Улсын Үндэсний Их Сургуулийг Эдийн Засгийн Доктор зэрэгтэй дүүргэcэн. Мөн ШУАаас Шинжлэх Ухааны Докторын зэрэг, Оросын Холбооны Улсын Сибирийн Холбооны Агробиологийн Технологийн Шинжлэх Ухааны Төвөөс Хүндэт Докторын зэрэг тус тус хүртжээ. Түүний зэрэгцээ Хятад улсын Хөх хотод Workshop on Land Degradation Assessment in Drylands, Хятадын Үндэсний Их Сургуульд хятад хэлний хичээл, Хятадын Ард Түмний Их Сургуульд зах зээлийн хичээл, АНУын Питсбургын Их Сургуулийн Катз Бизнесийн сургуульд Бизнес Магистрын үндсэн сэдвүүдээр хичээлд суун мэргэжил дээшлүүлжээ.
Тэрээр хөгжлийн Бодлого боловсруулах, хуульчлах талаар нарийвчилсан дүн шинжилгээ хийх; хөдөө орон нутгийн нийгэм эдийн засаг, байгаль орчны хөгжил; бэлчээрийн мал аж ахуйн нийгэм эдийн засгийн асуудлууд, мөн ХААн салбар дахь дээд боловсролыг хөгжүүлэх асуудлуудаар судалгаа явуулж байна.
Жэйнь Айддисонь (Гүн Ухааны Доктор) ДРИМИА-ийн зөвлөх. Доктор Айддисонь нийгэм/экологийн систем судлаач, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллахын зэрэгцээ их сургуульд багшилдаг. Тэрээр хөгжлийн үйл явц, ирээдүйн хөгжил, нөөц баялгийн менежментийн тогтолцоо, хүн амын амьжиргаа/байгаль хамгаалах үйл ажиллагааны холбоо хамаарал, байгалийн харилцан тэгш бус, урьдчилан таамаглахад бэрх орчин, нөхцөл байдалд байгаль хамгаалах үйл ажиллагаа, стратеги явуулахад илэрч буй байгаль орчны/нийгмийн болон эдийн засгийн ашигтай болон алдагдалтай талуудыг сонирхон судалдаг. Эдгээр асуудлуудыг ялангуяа хуурай газрын бэлчээрийн мал аж ахуйтай эсвэл уугуул нутгийн хүмүүсийн газар ашиглаж буй байдалтай холбон судалж байна. Мөн бусадтай хамтран Австралын хойд хэсэгт хэрэгжүүлж буй хэд хэдэн төрлийн загвар бүхий хөгжлийн хөтөлбөрүүдийн давуу болон сөрөг талуудыг судлах төслүүд дээр ажиллахын зэрэгцээ Монгол болон Хятад улсуудад хэрэгжиж буй хөгжлийн төслүүдийг судлах олон улсын хөтөлбөр дээр ажиллаж байгаа. Тэрээр өмнө нь хувийн болон төрийн бус байгууллагуудад зөвлөх экологичоор ажиллаж байхдаа олон улсын хэмжээнд, мөн Австралын төв, хойд хэсгүүдэд орших орон нутгын байгууллагуудад газар зохион байгуулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөө үнэлгээний ажил хийх тал дээр зөвлөлгөө өгдөг байсан. Жэйнь одоогоор The Cairns Institute - д судлаачаар ажилладаг бөгөөд Society and Natural Resources эрдэм шинжилгээний сэтгүүлд редактор-хянан найруулагчаар ажиллаж байна.
Хүүхэндүүгийн Тунгалагтуяа ДРИМИА-ийн зөвлөх. 2010 онд Nomadic Nature Conservation нэртэй Монголын ТББ-ыг үүсгэн байгуулаад удирдан ажиллаж байгаа билээ. Тэрээр мөн Land of Snow Leopard (LOSL) нэртэй АНУ-д төвтэй Олон Улсын Сүлжээ Байгууллагын гишүүн бөгөөд Монгол дахь салбарын зохицуулагчаар нь ажилладаг.
Тунгаа Монголдоо нэртэй биологич бөгөөд орон нутгийнханд түшиглэсэн тогтвортой байгаль хамгаалах үйл ажиллагааны талаар мэргэшсэн нэгэн. Тэрээр Монгол Улсын Үндэсний Их Сургуулийн Биологи, Биотехнологийн тэнхимийг Бакалавр, Магистар зэрэгтэй дүүргэсэн. 1994 оноос эхлэн Хустай, Говь Гурван Сайхан болон бусад дэлхийн өв соёлд бүртгэгдсэн тусгай хамгаалалттай, байгалийн цогцолборт газруудад чоно, тахь, хулан зэрэг зэрлэг ан амьтдын судалгаа явуулж, байгаль орчны олон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байжээ. Мөн олон улсын санхүүгийн дэмжлэгтэйгээр Говь, Дорнодын тал хээр, Хангайн бүсүүдэд нутгийнхны оролцоотой ан амьтдын ажиглалт хийх, ой, бэлчээр ашиглалтыг зохицуулах төслүүд дээр ажиллаж байсан байна.
Тунгаа байгалийн шинжлэх ухаан, байгаль хамгаалах боловсрол, мэдээллийн салбарт олон жил ажиллан, өргөн цар хүрээтэй мэргэжлийн туршлага хуримтлуулжээ. Nomadic Nature Conservation байгууллагын хөтөлбөрийн хүрээнд монголчууддаа байгалиа хайрлан хамгаалах сэтгэлгээг түгээж, хойч үедээ өвлүүлэн үлдээхээр зорин ажиллаж байна. Үүний дагуу Nomadic Nature Trunk Program хэмээх өндөрлөг, уулархаг бүсийг хамгаалах боловсрол, танин мэдэхүйн хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөрөө Denver Zoo, WCS, Snow Leopard Conservancy, UNDP, NZNI and бусад олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр орон нутгийн 100 гаруй сургууль, цэцэрлэг, дархан цаазат газар гэх мэт байгууллага, хамт олныг сургалтад хамруулсан. Тэрээр ялангуяа иргэд, хамт олноороо оролцож ирвэс, бөхөн, тахь, хулан гэх мэт ховордсон ан амьтад, тэдний амьдарч буй экосистемийн талаар танин мэдэхүйн дасгал, сургуулилт хийж, тоглоом тоглох хэлбэрээр экологийн боловсрол олгох хөтөлбөр боловсруулсан юм. Цаашилбал орон нутагт байгаль орчны чиглэлээр ажиллаж байгаа боловсролын салбарынханд мэдлэг, хүчин чадлаа нэмэгдүүлэх сургалт явуулж байна. 2019 оноос Nomadic Nature Trunk Program хөтөлбөрөө ирвэс хамгаалах чиглэлээр Оросын Холбооны улсын Буриад, Алтайн хязгаар, Киргизстан Таджикистан улсууд болон Өмнөговийн Сэврэй суманд хэрэгжүүлж байгаа аж. Тунгаа Nomadic Trunk and LOSL хөтөлбөрийн хүрээнд 2015-2019 онд удаа дараалан Диснейн ‘Conservation Hero Award’ шагналаар шагнуулж байжээ.
Раянь Мэрони ДРИМИА-ийн зөвлөх. Раянь Аляск дах Америкийн Нэгдсэн Улсын Хөдөө Аж Ахуйн Яамны (АНУХАА) Байгаль Орчныг Хамгаалах Газар (БОХГ)-ны байгаль хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх мэргэжилтэн. Тэрээр АНУХААЯны Аляскийн Уугуул Иргэд болон бусад газар эзэмшигч хувь хүмүүстэй хамтран хэрэгжүүлдэг орон нутгийн санал санаачлага дээр үндэслэн тал бүр хамтран оролцдог байгаль хамгаалах сайн дурын хөтөлбөрийг харуицдаг. Раянь газар нутгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах үеэр онгон байгаль зэрлэг ан амьтанд хортойгоор нөлөөлдөг зөрчилтэй бэршээлтэй асуудлуудыг нарийвчлан судалж шийдэх тал дээр ажиллаж байна. Түүнийг байгууллага нь 2008 онд Аляскийн баруун хэсэгт гол горхины урсгал болон усны шувууд амьдрах орчинд машин техники хэрэглээнээс гарч буй хор уршгийг багасгах төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэж үнэлэн урамшуулжээ. Раянь байгалийн нөөц баялаг, газар зохицуулалтын асуудлыг нийгэм эдийн засгийн хөгжлийн тэгш ёс зүйн хүрээнд биофизикийн болон нийгмийн талаас нь сонирхрон судалдаг.
Раянь Байгалийн Шинжлэх Ухаан, байгалийн нөөц баялгийг хамгаалах Бакалаврын зэрэгтэй бөгөөд 2000-2002 онд Америкийн Нэгдсэн Улсын Монтана Мужын Их Сургуулийн Олон Улсын Байгаль Хамгаалал, Хөгжлийн Хөтөлбөрийг дүүргэн Төв Азийн зэрлэг ан амьтдыг хамгаалах, зохицуулах чиглэлээр Магистрын судалгаа хийсэн. Суралцаж байх хугацаандаа Америкийн Засгийн Газрын Энх Тайвны Корпсын Магистрын Олон Улсын Хөтөлбөрийн хүрээнд Монголд сайн дурын ажилтан байсан.
Монголд байх хугацаандаа баруун аймгуудад амьдарч тусгай хамгаалалттай газрын ан амьтны судалгаа, байгаль хамгаалах хамтын ажиллагааны хөтөлбөр санаачлага, үйл ажиллагаануудад өргөнөөр оролцож ажиллажээ. Тэр үедээ аргал хамгаалах зохицуулах ажиллагааг голлон судалж байсан. 2005 онд Biological Conservation эрдэм шинжилгээний сэтгүүлд Conservation of argali Ovis ammon in western Mongolia and the Altai-Sayan нэртэй судалгааны ажлаа хэвлүүлсэн нь бусад эрдэм шинжилгээны ажлуудад 30 удаа дурдагдсан болно. Мөн Олон Улсын Байгаль Хамгаалах Байгууллагын Биологийн Төрөл Зүйлийг Хамгаалан авч үлдэх Комиссийн Капринэй мэргэжилтнүүдийн сонинд гарчээ. Тэрээр амралтын өдрүүдээ гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхдийн хамт Аляскийн гол мөрөн, уул хад, ой модоор явж сонирхон судалж өнгөрүүлдэг.
Хаш-Эрдэний Бадамлянхуа ДРИМИА-ийн зөвлөх. Х.Бадамлянхуа нь 2009 оноос ХААИС-Эдийн засаг, бизнесийн сургууль (ЭЗБС)-ийн сургуулийн Менежментийн тэнхимд цагийн багшаар ажлын гараагаа эхлүүлсэн ба 2012-2013 онд Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци Өндөр Технологийн Газрын мэргэжилтэн, 2013-2015 онд Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн Бизнес хөгжил, Төлөвлөлтийн Хэлтсийн дарга, 2015-2017 онд Эрчим хүчний яамны Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станцын төслийн нэгжийн Эдийн засагч, Санхүүгийн ажилтанаар тус тус ажилласан ба 2017 оны 3-р сараас ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инноваци, хөгжлийн судалгааны төв (ХААЭЗИХСТ)-ийн Зохицуулагчаар ажиллаж байна. Тэрээр 2007 оноос хойш хөдөө аж ахуйн салбарын нийгэм эдийн засгийн асуудлын судалгааны төслүүдэд туслах ажилтанаар тасралтгүй оролцож ирсэн.
Х.Бадамлянхуа 2008 онд ХААИС-ЭЗБС-ийг Эдийн засагч-Кибернетикч мэргэжилээр төгсч, 2012 онд БНСУ-ын Гүгмин Их Сургуульд Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг, 2020 онд Австрали Улсын Нью Саут Вэйлсийн Их Сургуульд Байгаль Орчны Менежментийн Магистрийн зэрэг тус тус хамгаалсан. Одоогоор байгаль орчны эдийн засаг, бэлчээрийн менежментийн асуудлыг сонирхон судлаж байна.
Марк Мөрфи ДРИМИА-ийн зөвлөх. Тэрээр Америкийн Засгийн Газарт хөдөө аж ахуйн мэргэжилтнээр ажилладаг. Марк 2000 онд Монголд Америкийн Засгийн Газрын Энх Тайвны Корпсын сайн дурын ажилтан байсан. Тэрээр хөдөө орон нутгийнханд байгаль орчны талаар боловсрол мэдээлэл түгээх төслүүд дээр ажиллаж байсны зэрэгцээ Монголын биологч, байгаль хамгаалагч нарт Монголын баруун уулархаг бүс нутагт ирвэс болон ирвэсийн идэш болох ан амьтдыг судлах орчин цагийн судалгааны арга зүй, хээрийн судалгааны асуулга явуулах ажлын аргачлалуудаар сургалт явуулж байсан.
Мөн тэрээр Балба улсад ажиллан, улс төрийн тогтворгүй зөрчилдөөнт байдал байгаль орчин болон байгаль хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг судалж байснаас гадна Казахстан улсад байгаль орчны боловсролыг түгээх ажилд оролцож байсан.
Марк Америкийн Нэгдсэн Улсын Оригон Мужын Их Сургуулийг Байгалийн Шинжлэх Ухааны Бакалаврын зэрэгтэй, Брайндаяесын Их Сургуулийг Олон Улсын Хөгжлийн Магистрын зэрэгтэй төгссөн. Тэрээр Төв болон Дотоод Азийн нийгэм, түүх соёлын асуудлаар, мөн хөдөө орон нутгийнхны аж амьдрал, тэдэнд нүүрлэж буй асуудлуудыг сонирхдог.
Хамтрагч байгууллагууд
Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Эдийн Засаг Бизнесийн Сургууль - https://en.muls.edu.mn
Австралын Үндэсний Их Сургуулийн Ази Номхон Далайн Орнуудыг Судлах Коллежын дэргэдэх Монгол Улс Судлалын Хүрээлэн - https://mongoliainstitute.anu.edu.au
People Centered Conservation - Улаанбаатарт байрлалтай Монгол Төрийн Бус Байгууллага - http://www.pcc.mn
Nomadic Nature Conservation - Улаанбаатарт байрлалтай Монгол Төрийн Бус Байгууллага - https://nnc-mongolia.org