2021.05.23.
Daniel Miller1
Mongolia is seeking to diversify its economy away from its heavy dependence on mining and mineral extraction. The agricultural sector is central to Mongolia’s economy, it provides the largest source of employment and offers potential for growth. Animal husbandry accounts for about 11 percent of gross domestic product and 27 percent of employees in Mongolia work in the animal husbandry sector2. A number of recent assessments3 confirm a growing demand for meat produced on Mongolian rangelands, both in domestic and export markets. The livestock industry is also viewed as having opportunities to attract foreign direct investment4.
Mongolia’s long history of livestock production, increasing demand for better quality meat, and potential for export markets for meat offer potential for herders and the meat processing industry to forge stronger linkages to meat value chains. This could create jobs, stimulate economic growth, and improve livelihoods in both rural and urban areas. However, developing a modern, market-driven meat industry that produces quality meat to satisfy emerging market demands faces a number of challenges that need to be overcome:
There is also limited, reliable data available about the meat sector, meat value chains, markets and the function of private sector companies currently engaged in the meat industry. As a result, assessing the competitiveness and profitability of potential livestock investments is a challenge5.
Beef cattle of the Hereford breed and dual-purpose breeds such as Simmental and Brown Swiss (known locally as Alatau cattle) were introduced to Mongolia from the Soviet Union in the 1950s and 1960s. These cattle adapted well to Mongolian conditions, especially in the forest-steppe regions in Bulgan, Selenge and Khentii provinces. Under the socialist system, Mongolia had an effective intensive, extensive livestock industry, but it was heavily subsidized. Livestock raising practices were highly regulated and quite productive, given the environmental and market constraints, but at considerable economic cost. Beef cattle like Kazakh Whitehead and Selenge breeds, that were derived from the imported Hereford cattle, thrived and beef was exported to the Soviet Union.
In 1990, when Mongolia began its transition to a market economy, the state-supported livestock industry collapsed. Livestock on state farms and collectives were distributed to individual families; "scientific" livestock breeding programs were disbanded; wells for water to better distribute livestock grazing were abandoned; state-managed livestock feed/fodder systems to provide hay and feed to animals in the winter evaporated; veterinary services declined. The market system took over and individual herding families did what they could to survive. When drought and harsh winter storms hit (dzud) the late 1990s and early 2000s, millions of livestock perished. Many herders, with few animals left, gave up herding and moved to the cities. Other herders in Western Mongolia moved closer to Ulaanbaatar to access better schools and health care for their children and greater employment opportunities, putting additional livestock grazing pressure on the rangelands.
There are now about 170,000 herding households, who depend almost entirely on livestock6. But each of those herding households also support a large extended family network living in the cities with meat. Herders, therefore, not only raise livestock for their own meat and milk requirements and for cash income, but they also play an important role in maintaining social networks that are hard to quantify in purely economic production terms. Herders market most of their livestock and livestock products through middlemen or changers (change-uud), who also obtain benefits from marketing livestock.
Livestock numbers have increased greatly in the last thirty years. In 1990, there were about 25 million head of livestock in the country, now there are 69 million head. The increase in number of livestock contributed greatly to the land degradation but changing climatic conditions, unregulated mining practices and increasing number of legal possession of campsites built in close proximity to and on pastures beyond spring and winter pastures have also been factors in contributing to land degradation. About 68 percent of Mongolia’s rangelands are now degraded to some extent7. In the absence of the control over livestock numbers and an adequate tenure system, herders focus more on increasing the numbers of livestock they raise instead of improving the productivity of animals and practicing sustainable management of the rangelands.
------------------
1 Daniel Miller is an American rangeland-livestock specialist who has been working in Mongolia since 1992.
2 World Bank. 2015. Agricultural Transformation in Mongolia: The Path Forward, Washington, DC.
3 UNCTAD. 2021. Survey on the Domestic and Export Meat Value Chain in Mongolia, Geneva.
4 Center for Agricultural Market Studies. 2020. Export Potential Analysis of Mongolian Livestock Products to China, GIZ, Bonn, Germany.
5 UNCTAD, ibid
6 UNCTAD. 2021. Survey on the Domestic and Export Meat Value Chain in Mongolia, Geneva.
7 Green Gold. 2018. Mongolian National Rangeland Health Report. Ulaanbaatar.
Мах нь хаана байна? Монгол орны мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь. 1-р хэсэг.
Даниел Миллэр1
Монгол хэлнээ орчуулж хөрвүүлсэн С. Ундаргаа
Хянан зассан П. Оюунтуяа
Монгол улс уул уурхай, ашигт малтмалын олборлолтоос шууд хараат байхаа больж, эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Монгол улсын хөдөө аж ахуйн салбар нь эдийн засагтаа голлох байр суурь эзэлдэг бөгөөд нийт ард иргэдээ их хэмжээний ажлын байраар хангахаас гадна эдийн засгийн хувьд өсөх бүрэн бололцоотой салбар юм. Мал аж ахуй нь дотоодын нийт бүтээгдэхүүний 11 орчим хувийг эзэлдэг. Мөн нийт хөдөлмөр эрхлэгчдийн 27 хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна2. Дотоодын болон олон улсын зах зээл дээр Монголын бэлчээрийн махны хэрэгцээ нэмэгдэж байгааг сүүлийн үеийн хэд хэдэн үнэлгээний дүн ч батлаж3 байгаа аж. Энэ утгаараа мал аж ахуйн салбар нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах бүрэн бололцоотой болж байна гэж бас үздэг4.
Монгол орон мал аж ахуй эрхэлж ирсэн урт удаан жилийн түүхтэйн дээр чанартай, сайн махны эрэлт хэрэгцээ ихэсч, мах экспортлох зах зээлийн боломж гарч ирж байгаа учраас малчид, мөн мах боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид махны үнэ өртгийг тодорхойлогч сүлжээ бүтэцтэй нягт холбоотой ажиллах бололцоотой болж байгаа юм. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэн хот суурин газар, хөдөө орон нутагт өрхийн амьжиргааг дээшлүүлэх боломж бүрдүүлж өгч болох талтай. Харин зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан, чанартай, сайн мах үйлдвэрлэдэг, зах зээлд суурилсан орчин үеийн махны үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд дараахь хэдэн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй болж байна. Үүнд:
Мөн цаашлаад мах үйлдвэрлэх салбар, махны үнэ өртөг тодорхойлогч сүлжээ бүтэц болон зах зээл, өнөө үед махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн компаниуд, тэдний үйл ажиллагааны талаар найдвартай тоо баримт хязгаарлагдмал байдаг. Үүнээс үүдэн мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулах боломж бололцоо, тэдний өрсөлдөх чадвар, ашигтай байдлыг нь үнэлж тооцоход бэрхшээл үүсдэг талтай5.
1950-1960-аад онд Зөвлөлт холбоот улсаас Херефорд үүлдрийн махны чиглэлийн үхэр, мөн Симментал, Браун Свисс (нутагтаа Алатау гэгддэг) зэрэг хосолмол чиглэлийн үүлдрүүдийг Монголд нэвтрүүлжээ. Эдгээр үүлдрүүд нь Монгол орны нөхцөлд, ялангуяа ой тал хээрийн бүсийн Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад сайн зохицон нутагшсан байдаг. Социализмын үед Монгол улсын бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйн салбар нь төрөөс их хэмжээний татаас, дэмжлэг авч байж хөгжсөн аж. Тухайн үеийн байгаль орчин, зах зээлийн хүндрэлтэй, хязгаарлагдмал нөхцөл байдлуудыг харгалзан мал өсгөн үржүүлэх ажиллагааг нэлээд өндөр зохион байгуулалттай, үр ашигтайгаар явуулдаг байсан нь эдийн засгийн хувьд ихээхэн зардал шаардсан ажиллагаа байв. Импортын Герефорд үхрээс гаргаж авсан Казахстаны Вайтхед, Сэлэнгэ зэрэг үүлдрийн махны чиглэлийн үхэр өсгөж, махыг нь Зөвлөлт Холбоот Улс руу экспортлох болжээ.
1990 онд Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжих явцад төрийн дэмжлэгээс хараат байсан мал аж ахуйн салбар нь уналтад орсон. Нэгдэл, сангийн аж ахуйн мал хувьд очихын зэрэгцээ “шинжлэх ухааны суурьтай" мал үржүүлгийн хөтөлбөрүүд зогсож, бэлчээр тэлэх зорилгоор гаргасан худгууд эзэнгүйдэн орхигдож, өвлийн улиралд малыг өвс, тэжээлээр хангаж байсан төрийн систем үгүй болж, мал эмнэлгийн үйлчилгээ явуулах нь багасчээ. Зах зээлийн систем газар авч, малчид дор бүрнээ бие даан өөрсдийн аж ахуйгаа залгуулж байв. 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр ган гачиг, зуд нүүрлэж, малчид олон сая малаа алдсан. Улмаар цөөхөн малтай үлдсэн малчид мал аж ахуйгаа орхин хот руу нүүх болжээ. Мөн Монголын алс, баруун хязгаараас малчид хүүхдүүдээ сургалт сайтай сургууль цэцэрлэгт ойртуулан, эрүүл мэндийн үйлчилгээ авах, ажилд оруулах зорилгоор Улаанбаатар руу дөхөж буудаг болсон нь бэлчээр талхлагдахад ихээр нөлөөлсөн аж.
Өнөөгийн байдлаар 170 мянга орчим малчин өрх бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна6. Эдгээр малчид, цаашлаад, хот, суурин газар амьдарч байгаа гэр орон, ах дүү, хамаатан саднаа мах, сүү цагаан идээгээр ханган дэм болдог. Энэ утгаараа малчид мал аж ахуй эрхлэн зөвхөн өөрсдийн мах, сүү бэлэн мөнгөнийхөө хэрэгцээг хангаад зогсохгүй цэвэр эдийн засгийн тоо, мөнгөөр хэмжиж үл болох Монголчууд хоорондын нийгмийн харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Малчдын мал, малын гаралтай бүтээгдэхүүний дийлэнхийг ченжүүд авч борлуулан мөн л малын зах зээлээс ашиг, орлогоо залгуулж байдаг байна.
Монгол улсад малын тоо толгой сүүлийн гучин жилд эрс өссөн. 1990 онд 25 сая орчим байсан нь одоогоор 69 сая толгой болжээ. Ингэж ихээр өсч байгаа нь цаг уурын өөрчлөлт, уул уурхайн зохицуулалт тааруу, ойр ойрхон хувийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаа олноор барьж дөрвөн улирлын бэлчээр хумигдаж байгаатай зэрэгцэн бэлчээр талхлаж, газрын гарц муудахад нөлөөлж байна. Одоогоор Монгол орны нийт бэлчээр нутгийн 68 орчим хувь нь тодорхой хэмжээгээр доройтсон гэдэг7. Малын тоо, толгойд тавьдаг хяналт байхгүй, газар эдэлбэрийн тогтолцоо зохимжгүйгээс үүдэн малчид малынхаа ашиг шимийг дээшлүүлэн бэлчээрээ зохистой ашиглахаас илүү тоо толгойг нь нэмэгдүүлхийг илүүтэй чухалчилдаг болжээ.
------------------------
1 Даниел Миллэр нь Америкийн бэлчээр-мал аж ахуйн мэргэжилтэн. Монгол улсад 1992 оноос хойш ажилласан туршлагатай.
2 World Bank. 2015. Agricultural Transformation in Mongolia: The Path Forward, Washington, DC.
3 UNCTAD. 2021. Survey on the Domestic and Export Meat Value Chain in Mongolia, Geneva.
4 Center for Agricultural Market Studies. 2020. Export Potential Analysis of Mongolian Livestock Products to China, GIZ, Bonn, Germany.
5 UNCTAD, ibid
6 UNCTAD. 2021. Survey on the Domestic and Export Meat Value Chain in Mongolia, Geneva.
7 Green Gold. 2018. Mongolian National Rangeland Health Report. Ulaanbaatar.