2021.06.15.
Daniel Miller1
Mongolia’s current beef cattle raising practices hamper the production of high quality meat for high-value domestic and export markets. For example, cows - even the Selenge and Kazakh Whitehead beef breeds - are milked, thus preventing the calves from obtaining all the milk they require to reach their genetic potential. Selective breeding with superior beef bulls is seldom practiced, leading to declining genetic characteristics for beef production. Effective animal health and veterinary care is lacking, which also lowers livestock productivity. Livestock disease such as foot-and-mouth disease (FMD) prevents the export of fresh/chilled/frozen beef and mutton. Herders provide little supplemental forage/feed during the winter/early spring, resulting in cattle losing up to 30 percent of their weight over the winter. This means that it can take 4-5 years before a steer (oxen) reaches slaughter weight (about 425-450 kg live weight). A 4 or 5-year old steer that has been raised on grass does not produce the tender, tasty beef demanded by export markets or in up-scale restaurants in Ulaanbaatar.
In order to provide good quality meat there is a need to strengthen livestock value chains and to increase access to markets for herders’ livestock and livestock products. This can be done by adopting a market systems development approach to livestock development, focused on strengthening the capacity of local systems (and “actors”) to stimulate change all along the livestock value chain.
Livestock production practices that are adapted to changing social, economic and ecological conditions are needed. A market-driven livestock production system - that considers the Mongolian context, incorporates new knowledge and technologies and adapts traditional herder knowledge and practices to take advantage of market opportunities - can lead to an economically viable and sustainable livestock sector and to improved resilience of herder communities.
Government of Mongolia livestock development programs are now promoting intensive and semi-intensive livestock systems. Yet, there is confusion and misunderstanding about what these new forms of livestock production actually mean. Mobile pastoralism, which has been practiced for centuries in Mongolia, is often viewed as “backward.” However, the movement of livestock across the rangelands often makes the best use of rangeland resources and is needed to sustain the steppes.
Mongolians herders do not need to totally change what they are doing, but they need to adapt their current livestock raising practices to what the markets are demanding. Some aspects of traditional Mongolian nomadic pastoralism, such as otor, or the moving of livestock to pastures that have been reserved for grazing in the fall to fatten animals, should be maintained. Mongolia needs to build upon many of the “old” traditional practices and indigenous or traditional knowledge and incorporate new ideas and information as it moves forward in developing a livestock industry for the 21st century.
There is now increasing interest by development agencies and international and Mongolian NGOs in organizing herders into pasture user groups and developing rangeland use agreements to encourage herders to adjust livestock numbers to the actual carrying capacity of the rangeland. There are challenges in organizing herders into groups, as these days many herders (rich, poor or average herders) are unable to join groups because their production strategies require negotiations, collaborations and grazing patterns beyond a group of neighboring herders. Improved management of the rangelands, however, is central to the future of the livestock industry in Mongolia. Rangelands are Mongolia’s “green gold” but they need to be better managed.
Promoting resilience and adaptive management is critical to modernizing the Mongolian livestock sector. In Mongolia, raising livestock is a complex production system with unique characteristics that come from the interaction of multiple relationships among numerous actors. Livestock production from the rangelands is also dynamic. Livestock are dependent on natural resources (water, forage) and are subject to a harsh climate and periodic summer droughts, winter storms and disease outbreaks. As such, livestock production in Mongolia can be risky. To improve livelihoods and promote resilience among Mongolian herders a number of questions need to be answered:
Finding answers to these questions requires interventions that develop Mongolia-appropriate, models of more productive ways to raise livestock that sustain the rangelands. These can demonstrate to Mongolian herders how new knowledge and more appropriate livestock-raising practices can be adapted to Mongolian conditions to take advantage of emerging market opportunities for livestock products. Raising livestock on the steppes can be both a business and a way of life. If done right, Mongolia’s nomadic heritage can be built upon and maintained for future generations.
———————
1 Daniel Miller is an American rangeland-livestock specialist who has been working in Mongolia since 1992.
Мах нь хаана байна? Монгол орны мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь. 2-р хэсэг
Даниел Миллэр1
Монгол хэлнээ орчуулж хөрвүүлсэн С. Ундаргаа
Хянан зассан П. Оюунтуяа
Монгол улсад дотоодын болон экспортын зах зээлд чанартай сайн, өртөг өндөртэй мах боловсруулж гаргахад махны чиглэлийн үхэр өсгөдөг өнөөгийн арга барил нь асуудал үүсгэж байна. Тухайлбал, Сэлэнгэ, Казахын цагаан толгойт гэх мэтийн үүлдрүүдийг оролцуулан махны чиглэлийн гэж ялгалгүйгээр бүх үүлдрүүдийн үнээнүүдийг нь саагаад байхаар тугалнууд нь сүүнээсээ хангалттай шим тэжээл авч чадахгүй, генетикийн хувьд бүрэн дүүрэн өсөж бойжих бололцоогүй болдог. Махны чиглэлээр давамгай үүлдрийн бух оролцуулсан тусгайвчилсан мал үржүүлгийн ажил явуулаад байх нь ховор тул мах үйлдвэрлэлийн генетикийн шинж чанар суларч, буурах дээрээ тулаад байгаа аж. Малын эрүүл мэндийг хамгаалах чанартай, сайн мал эмнэлгийн үйл ажиллагаа дутагдалтай байгаа нь малын ашиг шим буурахад бас нөлөөлж байна. Хонь, үхрийн махыг шүлхий гэх мэт өвчний улмаас шинэ дээр нь хөргөөн хөлдөөж гадагш нь экспортлох боломжгүй болдог. Малчид малаа өвөл, хаврын эхэн үед л бага зэрэг тэжээж борддог учраас нэг үхэр, жишээ нь, өвөлдөө 30 хүртэл хувиар жин хаяж, тарга хүчээ алддаг байна. Энэ нь нас бие гүйцсэн нэг үхэр 4-5 жил болж байж нядалж болохуйц жиндээ (амьдын жин 425-450 кг орчим) хүрнэ гэсэн үг юм. 4-5 жил бэлчээрт идээшилсэн, ийм нас бие гүйцсэн үхэрнээс Улаанбаатарын томоохон ресторанууд юм уу гадны экспортын зах зээлд эрэлт ихтэй байдаг амт шимт сайтай, зөөлөн мах гарах боломжгүй.
Зах зээлийн хэрэгцээг чанартай, сайн махаар хангахын тулд малын үнэ өртгийг тогтоодог сүлжээ бүтцийг бэхжүүлэхийн зэрэгцээ малчдын мал, малын гаралтай бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах боломж, арга замуудыг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний тулд мал аж ахуйгаа зах зээлийнх нь системийн хамт хөгжүүлэх хандлага нэвтрүүлж, малын үнэ өртгийг тогтоодог сүлжээ бүтцийг тэр чигээр нь өөрчлөн сэргээх зорилгоор орон нутгийн байгууллага, иргэдийн (буюу “оролцогч талуудын”) хүчин чадал, ур чадварыг (capacity) сайжруулан бэхжүүлэхэд анхаарвал зохистой.
Монголд мал аж ахуйн үйлдвэрлэл нь нийгэм, эдийн засаг, экологийн нөхцөлд гарч буй өөрчлөлтүүдээ даган дасан зохицдог байх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйн үйлдвэрлэлийн системийг зах зээлд суурьлуулахдаа Монгол орны нөхцөл байдалд тохирсон шинэ мэдлэг, технологийг малчдын уламжлалт мэдлэг, арга барилтай хослуулан зохицуулж, зах зээлийн боломжийг ашиглахад чиглэсэн байвал мал аж ахуйн салбар нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй болон тогтворжиж, малчдын аж амьдрал сэргэн дээшлэх боломжтой. Монгол улсын Засгийн газар, одоогоор, мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөрүүдийнхээ хүрээнд эрчимжүүлсэн болон хагас эрчимжүүлсэн мал аж ахуйн системийг хөхүүлэн дэмжиж байгаа ч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хувьд эдгээр шинэ хэлбэрүүд нь ямар утга учир, ач холбогдолтойн талаар төөрөгдмөл, үл ойлголцсон хандлага байсаар байна. Монголчуудын олон зууны турш эрхэлж ирсэн бэлчээрийн мал аж ахуйг “хоцрогдсон” гэж үзэх нь цөөнгүй ч, малаа бэлчээрлүүлэн нүүж байж тал хээр, бэлчээр нутгаа зохистой ашиглан тогтвортойгоор авч үлдэх юм.
Монголд малчин айл өрхүүд эрхэлж байгаа аж ахуйгаа бүрэн өөрчлөх шаардлагагүй ч, мал сүргээ өсгөн торниулах арга барилаа өнөөгийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, зохицуулах хэрэгтэй болж байна. Тэд уламжлалт бэлчээрийн мал аж ахуйд чухалд тооцогддог отор нүүдэл хийх эсвэл малынхаа тарга тэвээргийг нэмэгдүүлэх зорилгоор намар нөөц бэлчээр рүү нүүж отор хийдэг арга барилаа ч үргэлжлүүлэх нь зүйтэй. Монгол улс 21-р зууны мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх гэж байгаа учраас "хуучны" уламжлалт арга барил, уугуул хэмээх эсвэл уламжлалт мэдлэгтээ тулгуурлан, шинэ санаа санаачилга, мэдээллийг хослуулах шаардлагатай байна.
Одоогоор, олон улсын хөгжлийн байгууллагууд болон Монголын төрийн бус байгууллагууд малчдыг бэлчээр ашиглагчдийнн бүлгүүд болгон нэгтгэн зохион байгуулж, малынхаа тоо толгойг бэлчээрийн даацдаа тохируулдаг болох тал дээр нь дэмжин, бэлчээр ашиглах гэрээг боловсруулахаар ажиллаж байгаа. Гэвч өнөө үед амьжиргааны түвшин дээгүүр, доогуур, дундаж аль нь ч ялгаагүй олон малчдын хувьд мал аж ахуйгаа авч явна гэдэг нь хөрш зэргэлдээ айлуудаас гадна тухайн айлын мал аж ахуйн шаардлагаас үүдэн нутгийн болон гадны өөр айл, аймагтай ярьж хэлэлцэн, тохиролцож байж нүүж суун, бэлчээр нутаг ус сэлгэн, мал ахуйгаа зохицуулан хамтран ажилладаг. Энэ утгаараа малчид тэр болгон бүлэг болон нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтад орж хуваагдахад амаргүй байгаа. Ямартаа ч, Монгол орны мал аж ахуйн салбарыг ирээдүйд бэлчээрийн зохицуулалтыг нь сайжруулж байж хөгжүүлнэ. Иймд Монголын “ногоон алт” хэмээгдэх бэлчээр нутгийн зохицуулалтыг улам боловсронгуй болгох хэрэгтэй байна.
Монгол орны мал аж ахуйн салбарыг орчин үетэй хөл нийлүүлэн хөгжүүлэхийн тулд уян хатан, дасан зохицох чадвартай болгох тал дээр нь зохицуулалт хийж дадал болох нь чухал. Мал сүргийг өсгөх асуудал нь мал аж ахуйн үйлдвэрлэлд оролцож буй хэд хэдэн талуудын янз бүрийн харилцаа, эдгээрийн хоорондын харилцан үйлдлээс хамааралтай, өвөрмөц, онцлог шинж чанартай үйлдвэрлэлийн цогц систем юм. Түүнчлэн, малыг бэлчээрлүүлэн хариулж өсгөх нь мөн л ээдрээтэй асуудал. Мал сүрэг ус, тэжээл гэх мэт байгалийн нөөц баялгаас хараат байхаас гадна эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон амьдарч, үе үе ган зуд, халдварт өвчинд нэрвэгддэг. Энэ утгаараа Монголд мал аж ахуй эрхлэх нь эрсдэл ихтэй байж болзошгүй. Тийм ч учраас малчдын амьжиргааг дээшлүүлж, дэмжихийн тулд дараах асуудлуудад анхаарах хэрэгтэй байна. Үүнд:
Эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд Монгол оронд зохицсон, илүү бэлчээрт ээлтэй мал аж ахуй эрхлэх загваруудыг боловсруулах шаардлагатай. Малчдад иймэрхүү загваруудыг тольлуулснаар Монголын нөхцөлд шинэ мэдлэг мэдээлэл, мал сүргээ өсгөх илүү зохистой арга барилыг хэрхэн тохируулж байж, өнөөгийн зах зээлийн давуу талыг ашиглан малын гаралтай бүтээгдэхүүнүүдээ борлуулах талаар танилцуулах боломжтой. Тал хээрийн бэлчээр нутагт мал аж ахуй дээрээ үндэслэн бизнес эрхлэнгээ уламжлалт амьдралынхаа хэв маягийг үргэлжлүүлэн аль альнийг нь хослуулж болно. Гагцхүү зөвөөр гүйцэлдүүлэх аваас нүүдэлчин Монгол өв уламжлалаа улам баяжуулан хадгалж, хойч үедээ үлдээх боломж бий.
———————
1 Даниел Миллэр нь Америкийн бэлчээр-мал аж ахуйн мэргэжилтэн бөгөөд Монгол улсад 1992 оноос хойш ажилласан туршлагатай.