2021.07.11
Charlotte Marchina
This book focuses on the spatial aspects of nomadic pastoralism among two Mongol peoples – the (Halh) Mongolians and the (Aga) Buryats. It invites the reader to discover, within specific fields, the complexity of relationships that herders have with their landscape, which they share with other non-human beings (mainly their animals and invisible entities). One of the distinguishing features of this book is that it adopts an approach in line with the study of "socio-ecological systems" (Folke 2006). The dynamic features of the interaction between social and ecological systems are taken into account in two ways. First, the book adopts a comparative approach by taking the reader to both sides of the Mongolia-Russia border and revealing the elements of a Mongol continuum, despite different historical and political trajectories, in order to interrogate how politics affects the triadic man-animal-environment relationship. Second, the book takes on a deliberately de-anthropocentrised approach, which highlights the agency of the animals in the human-animal interactions, sustained by original methodology in the field based on the use of GPS to track the animals’ movements. Between 2008 and 2016, Charlotte Marchina accumulated more than 20 months of investigation in Mongolia and South Siberia, through regular stays of one to three consecutive months. The alternation between solitary ethnographic immersion and interdisciplinary collective expeditions in the context of archaeological expeditions (in Mongolia) yielded both qualitative and quantitative data that enlighten each other. Her skills in the Mongolian, Buryat and Russian languages, as well as horse riding, allowed her to conduct a real and over the years increasingly participant observation by sharing the daily work of the herders. In parallel, she also used photography to document human-animal interactions and equipped the livestock with GPS. Beyond giving access to information complementary to ethnographic survey techniques, the use of Geographic Information Systems offers new perspectives in terms of data retrieval and representation of results. For these reasons, particular attention has been given in this work to the cartographic representations of these data. All the maps have been designed by the Dutch graphic designer Joost Grootens.
Chapter 1 – Nomad’s land, no man’s land?
This chapter examines the concrete modalities of the Mongolian and Buryat herders’ seasonal mobility patterns: how do breeders and their animals nomadise? By devoting the first half to the Mongolian case and the second to the situation of the Buryats, this chapter highlights the structural differences and similarities that characterize nomadisation practices on both sides of the Mongolia-Russia border, determined by political, economic, social and environmental factors. On a more local scale, systematic GPS recordings show global trends as well as individual variations. Taking into account the evolutions over almost a decade, from the earliest (2008) to the most recent (2016) investigation in the field, this chapter sheds light on the occasional changes in nomadisation practices, the abiding adaptation strategies that herders are implementing due to increasing climatic variations and the lasting changes due to land privatisation projects or implementations. In fact, the years from 2008-2013 were sadly marked by climate disasters in Mongolia, namely during the winter of 2009-2010 and the summer of 2013, while the Buryats faced significant political reforms regarding land ownership from 2011. This chapter postulates that the common use of land is a necessary condition for the maintenance of nomadic pastoralism.
Chapter 2 – To hold on and to be held to one’s land
The territory in which Mongolian and Buryat pastoralists nomadise is referred to as nutag. But the nutag is more than just a place: as other anthropologists have already shown, it encompasses relations with the other humans living there and with the master spirits of the land. Taking this a step further, this chapter highlights how relations to animals, including herd animals, who fundamentally share their herders’ nutag, should also be part of this definition, by investigating the ways in which herders and their animals a place – their nomadic territory – and build it into a nutag, shared between humans, animals and invisible entities. In order to do this, the first section of the chapter analyses the animals’ routine movement patterns within the nutag. When going to the next encampment, pastures or water source, humans and animals repeatedly use the same routes which mark the landscape. Charlotte Marchina demonstrates how these tracks are not only a materialisation of the routine, but also how they encourage it. Like their herders, livestock develop a form of attachment to the nutag, a landscape which is shaped dynamically by humans and animals alike. The second section of the chapter examines the ways in which the Mongols envision the landscape as being shared with invisible entities and how they seek the best possible coexistence with them, particularly through daily and extraordinary rituals, in which horses often plays the role of mediator animals.
Chapter 3 – Species’ spaces
This chapter examines the ways in which humans and animals, and also different animal species, concretely and spatially coexist on the nutag they share. The spatial organisation of the pastures and the encampment, and the resulting herding techniques are described and analyzed in detail. The absence of pens and corrals on the steppe implies that the herders need to control the animals’ movements. Many constraints determine this task, such as the presence of neighbouring herds, predators, or the fact that some species will not graze close to others. Depending on the species to which they belong, animals develop a more or less strong attachment to their nutag, expressed by their ability to return daily from the pastures to the encampment, for example. This chapter, therefore, highlights how herd management is linked to indigenous conceptions about animal autonomy and intelligence, varying accordingly to the species.
Chapter 4 – From territorial to local animals
Opening with a canine interlude, this chapter makes a seamless transition from the description of the encampment in the previous chapter, showing how the dog, which has incorporated the encampment’s boundaries, constitutes a living delimitation of it. On the Siberian side of the border however, due to the presence of Russian herding assistants, dogs are accused of being, like their owners, slowly 'de-Buryatised'. This case leads us to examining the “Mongolness” or at least the localness of the animals that the Mongols breed, as well as the concept of race and their implications. For though Mongolian and Buryat herders build a community with their animals, Charlotte Marchina shows that it is not just with any herd animals, but rather with animals that belong to the same territory as them. Herders extol and look for animals that match local bio-climatic conditions, as “localness” is associated not only with physiologic characteristics but also with higher cognitive abilities
Зохиолч Шарлотт Марчина
Монгол хэлнээ орчуулж хөрвүүлсэн С. Ундаргаа
Нүүдэлч малчдын газар нутаг: Монгол нүүдэлч малчид, мал сүрэг, газар нутгийнх нь төрх байдал
Францын эрдэмтэн, антрпологич Шарлотт Марчина энэхүү номондоо Халх Монголчууд, мөн Агын Буриадуудын нүүдлийн мал аж ахуйн орон зайн асуудлуудыг голчлон анхаарч судалжээ. Малчид нутаг усаа хүн төрөлхтнөөс ангид бусад биет зүйлстэй (ихэвчлэн мал сүрэг болон нүдэнд үл үзэгдэх зүйлс) хамтран дундаа хэрэглэх замаар, газар нутагтайгаа маш цогц, ээдрэйтэй харилцаанд байдаг талаар энэ номноос тодорхой салбаруудын хүрээнд ойлгож авна. Эрдэмтэн Марчина судалгаагааныха ажлыг "нийгэм-экологийн систем”-ын (Фолке 2006) судлалтай уялдаа бүхий судалгааны хандлага дээр үндэслэн бичсэн нь энэ номын нэг онцлог тал юм. Үүнд нийгэм, экологийн системүүдын хоорондын харилцан үйлчлэлийн хувьсан өөрчлөгдөх байдлуудыг дараахь дараалалтайгаар авч үзсэн байна. Нэгдүгээрт, улс төр, ашиг сонирхлын төлөөх эрх мэдлийн асуудлууд нь хүн-амьтан-байгаль орчны гурвалсан харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг нарийвчлан судлахын тулд харьцуулсан судалгаа явуулжээ. Үүндээ уншигчдын анхаарлыг Монгол Оросын хилийн хоёр талд төвлөрүүлж байгаад, энэ хоёр улс түүхэн болон улс төрийн хувьд өөр өөрийн замналтай ч Монгол гэсэн элемент хил дамнан үргэлжлэн оршсоор байгааг илрүүлсэн байдаг. Хоёрдугаарт, зориудаар хүн-амьтны хоорондын харилцан үйлчлэлд гардаг амьтдын үүрэг оролцоо, нөлөөг тодруулан харуулдаг ди-антропосентрик (de-anthropocentrised) хандлага дээр үндэслэн судалгаагаа явуулсан. Yүндээ GPS-ийн тусламжтайгаар амьтдын нүүх хөдөлгөөнийг тэмдэглэн хээрийн судалгааны үндсэн аргачлал хэрэглэсэн байдаг. Эрдэмтэн Марчина 2008-2016 оны хооронд Монгол болон Сибирийн өмнөд хэсэгт удаа бүрдээ нэгээс гурван сарын хугацаатай байрлаж байгаад нийт 20 гаруй сарын хугацааны судалгаа явуулсан. Энэ хугацаандаа бие даан угсаатан зүйн судалгаа (ethnographic) явуулахын зэрэгцээ (Монголд явуулж байсан) салбар хоорондын хамтарсан археологийн судалгааны ажилд оролцож, аль альнаа баяжуулдаг утга агуулгын (qualitative) болон тоон (quantitative) судалгааны мэдээллүүдийг давхар цуглуулжээ. Мөн монгол, буриад, орос хэлнийхээ өргөн мэдлэг, морь унах чадвар дээрээ тулгуурлан малчдын өдөр тутмын ажилд оролцож бодит амьдрал дээр нь урт хугацааны ажиглалт хийсэн байдаг. Үүний зэрэгцээ гэрэл зураг авч хүн-амьтны хоорондын харилцан үйлчлэлийн талаар баримт нотолгоо цуглуулахын зэрэгцээ малд GPS суурьлуулжээ. Судалгааны GIS-ийн мэдээллүүд нь угсаатан зүйн асуулгаар илрүүлсэн мэдээллүүдийг нэмж баяжуулахын зэрэгцээ судалгааны мэдээлэл хайх, үр дүнг нь илэрхийлэх явцыг өөрөөр шинэ өнцгөөс харах боломж олгодог. Тийм ч учраас дээрх судалгааны мэдээллүүдийг газрын зураг зүйн хэлбэрээр харуулах тал дээр энэ номонд онцгой анхаарч ажиллажээ. Энэ номонд орсон бүх газрын зургуудийн загварыг Голландын график дизайнер Жүүст Грүүтэнс (Joost Grootens) гаргасан болно.
1-р бүлэг: Нүүдэлч эзэнтэй газар нутаг уу, эзэн нь тодорхойгүй газар нутаг уу?
Энэ бүлэгт Монголын болон Буриадын малчдын улирлын чанартай нүүдлийн хэв маягуудыг амьдрал дээр нь нарийвчлан судалсны дотор, малчид мал сүргээ туун хэрхэн нүүдэллэдэг тухай өгүүлсэн болно. Эхлээд Монголчууд, дараа нь Буриадуудын нөхцөл байдлын талаар дүрслээд, Монгол, Оросын хилийн хоёр талд улс төр, нийгэм, эдийн засаг, байгаль орчны хүчин зүйлүүдээс үүдэн нүүдэллэх зан байдал бүтцийн хувьд хэр ижил төстэй болон ялгаатай байгааг онцлон харуулжээ. Орон нутгийн хэмжээнд системтэй хийгдсэн GPS-ийн бичлэгүүдээр дэлхийн чиг хандлагуудыг харуулахаас гадна орон нутгийн өөр өөрийнх нь хэлбэлзлүүдийг бас харуулсан байдаг. Энэ бүлэгт хамгийн эртдээ л 2008 оноос саяхны 2016 оны хоорондын бараг л арваад жилийн хугацаанд гарсан өөрчлөлт хувьслыг харгалзан, малчдын нүүдэллэх зан байдал үе үе өөрчлөгдөж байгаа талаар, цаг уур өөрчлөгдөж хэлбэлзэхийн хэрээр малчдын авч хэрэгжүүлж байгаа дасан зохицох арга замуудын талаар, мөн газрын хувьчлалын төслүүд, тэдгээрийн хэрэгжилтээс үүдэн гарч буй урт хугацааны өөрчлөлтүүдийн талаар тус тус тодруулсан болно. Чухамдаа 2008-2013 оны хооронд Монгол Улсад цаг уураас үүдсэн гамшгийн нөхцөл нүүрлэж байснаас 2009-2010 оны өвөл, 2013 оны зун хатуухан болж байсан бол Буриадад 2011 оноос эхлэн газар өмчлөлттэй холбоотой томоохон улс төрийн шинэчлэлт явагдаж эхэлсэн байдаг. Үндсэндээ энэ бүлэгт газар нутгаа нийт дундаа хэрэглэж байж гэмээ нь нүүдлийн мал аж ахуйгаа авч үлдэнэ гэсэн санааг дэвшүүлж байгаа юм.
2-р бүлэг: Нутгаа сахин суух болон татагдан суух тухайд
Монголд мөн Буриадад малчид нүүдэллэн яваа нутаг дэвсгэрээ ‘нутаг’ хэмээн ярьдаг. ‘Нутаг’ гэдэг нь зүгээр нэг байгаа газраа (place) хэлэхээс илүүтэйгээр антропологичдын тайлбарладаг шиг тухайн нутгийн бусад хүмүүс болон лус савдаг, онгон шүтээнүүдтэйгээ харилцах харилцааг агуулдаг. Энэ бүлэгт цаашлаад малчид, мал сүрэг, газар дэвсгэр нутаг нийлж байж малчид, мал сүрэгтэйгээ, лус савдагтайгаа хамтдаа дундаа хэрэглэх ‘нутаг’ хэмээх ойлголт үүсдэг талаар шинжлэн судлаад, малчдын амьтан болон өөрсдийн мал сүрэгтэйгээ харилцах харилцаа нь хэрхэн нутаг гэдэг ойлголтын салшгүй хэсэг мөн болохыг онцлон тэмдэглэжээ. Эдгээрийг судлахын тулд энэ бүлгийн эхний хэсэгт тухайн мал сүргийн ‘нутагтаа’ байнга нүүдэллэх хэлбэрүүдэд нь нарийн дүн шинжилгээ хийсэн байдаг. Малчид нутаг ус, бэлчээрээ сэлгэн нүүж буудаллахдаа малаа туун байнгын нэг мөрөөр давтан явсаар тухайн газраа жим гарган газар зүйн тэмдэглэгээ үүсгэдэг байна. Энэ жимүүд нь хэрхэн малчдын болон мал сүргийнх нь байнга нүүдэллэдгийг харуулах бодит баримт болж өгдөгөөс гадна тэдний нүүдэллэхийг нь дэмжих бодит илэрхийлэл болж байдаг хэмээн эрдэмтэн Марчина тодруулжээ. Хүн малын нөлөөгөөр байнга өөрчлөгдөж байдаг энэ газар нутагтаа мал сүрэг эздээ даган тодорхой хэмжээгээр идээшин дасдаг. Энэ бүлгийн хоёрдугаар хэсэгт, монголчууд хэрхэн нутаг усандаа лус савдагтайгаа зэрэгцэн оршиж байгаагаар өөрсдийгөө төсөөлдөг тухай, мөн ялангуяа хэрхэн өдөр тутмын болон ер бусын зан үйлсийг морьныхоо туслалцаатайгаар үйлдэн эдгээр лус савдагтайгаа харилцаа сайтай зэрэгцэн орших арга зам эрэлхийлж байдаг талаар нэгд нэгэнгүй судалжээ.
3-р бүлэг: Олон төрөл зүйл зэрэгцэн орших орон зай
Энэ бүлэгт хүн, амьтан, мөн байгалийн олон төрөл зүйлийн амьтад бодит байдал дээр тодорхой орон зай эзлэн зэрэгцэн оршиж, цугтаа нутагладаг тухай нягтлан судалжээ. Энэхүү орон зайд бэлчээр, айл хот ямаршуухан байдлаар байршиж байж малаа бэлчээрлүүлдэг талаар нарийвчлан дүрсэлж, шинжлэн судалсан байна. Тал хээр бэлчээр нутагт элдэв нүсэр, том малын хашаа хороо, байр сав байдаггүй нь малчид малынхаа хаана, хэрхэн бэлчихийг нь хянан зохицуулдаг болохыг харуулж байгаа юм. Мэдээж, үүнд мал сүргээ зэргэлдээх айлын малаас хол, зөрүүлж маллах, элдэв араатан амьтнаас хамгаалах, эсвэл зарим малаа бусдаас нь тусад нь бэлчээх зэргээр зохицуулахад амаргүй, их ажил ордог. Тухайлбал, малын төрөл зүйлээсээ шалтгаалан айл хот, бэлчээр хооронд зарим мал өөрсдөө ирж очин явах гэх мэтээр нутаг усандаа их бага хэмжээгээр идээшин дасдаг жишээ бас байна. Энэ утгаараа, энэ бүлэгт, сүргийн зохицуулалт гэдэг нь хэрхэн тухайн амьтны төрөл зүйлээсээ хамаарч малын бие даасан байдал, оюун сэтгэлгээний талаархи тухайн нутгийн үндсэн ухагдахуун ойлголттой (indigenous conceptions) холбоотой байдгийг тодруулан тайлбарлажээ.
4-р бүлэг: Нутгархаг амьтнаас нутгийн амьтан болох нь
Өмнөх бүлэгт айл хотны тухай өгүүлж байснаа үргэлжлүүлэн энэ бүлэгт айлын хоточ ноход хэрхэн хотныхоо хилийн зурвасыг тогтоож, амьд зааг нь болж өгдөг талаар тайлбарлажээ. Харин хилийн нөгөө талын Сибирьт туслах малчнаар нь Оросууд ажиллах болсноос хойш ноход нь хүртэл малчин эздийнхээ адил аажим аажмаар Буриадаа алдаж байгаа хэмээн үзэх болсон байна. Ийм ч учраас бид ‘Монголоороо’ байна гэж юу болох, ядаж л Монголчууд өсгөн үржүүлсэн амьтад ‘нутгийнхаараа’ байна гэж юу болох, мөн малын үүлдрүүд, тэднээс үүдэн гарах үр дагаваруудын талаар судлахад хүрсэн юм. Монгол, мөн Буриадад малчид, мал сүрэг хамтдаа байж нэг нутаг гэдэг ойлголт үүсдэг ч, зүгээр нэг хаа газрын мал сүрэг бус, харин нэг нутаг усанд зэрэгцэн оршиж идээшиж байж нэг нутгийнхан үүсдэгийг эрдэмтэн Марчина тодруулжээ. ‘Нутгийнхаараа' гэдэг нь физиологийн шинж чанараас гадна танин мэдэхүйн өндөр чадвартай холбоотой тул малчид тухайн орон нутгийнхаа цаг уур, амьтан ургамлын үйл хөдлөл, тархалтын хоорондын харилцан үйлчлэлийнх нь нөхцөлд тохирсон малыг онцолж, өсгөн үржүүлдэг байна.